×
2023-06-26

Дэлхийн эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжилд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн зургадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн  худалдаа Сүхбаатарын талбайд нээгдлээ. Уг үзэсгэлэн худалдаа зургадугаар сарын 26- 28-нд 3 өдөр үргэлжилнэ.  Үүнд:

6 сарын  26-ны өдөр:    Арьс  ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өдөр

6 сарын 27-нд:    Ноос ноолуурын  салбарын өдөр

6 сарын 28-нд:    Хоршоологчдын өдөр тус тус болох юм.

Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг  экспортлогч аж ахуйн нэгжүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авсан аж  ахуйн нэгжүүд болон гадаадын экспортлогч нар үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон нийт болон хөрөнгө оруулагч, худалдааны түнш байгууллагуудад энэ үеэр танилцуулах юм.  Энэхүү үзэсгэлэнд арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, мэдээллиин технологи болон гар урлалын чиглэлээр дотоод гадаадын нийт 200 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.