×
2023-08-07

МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны 5 дугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг тун удахгүй “Чингис Хаан” ОУНБ-д буухаар төлөвлөөд байна. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авна.

787-9 нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалсан.

МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх юм.

AerCap /NYSE: AER/ нь 2023 оны 6-р сарын 30-ны байдлаар 1,700 гаруй агаарын хөлөг эзэмшдэг бөгөөд сүүлийн үеийн технологийн эрэлт хэрэгцээтэй 400 гаруй агаарын хөлгийг худалдан авахаар захиалсан дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн компани юм.