Яг өдийд иргэд УИХ-д нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг ухаж сонирхож байгаа. Энэ чигийн мэдээлэл ч цахим сайтуудаар цацагдсаар байна.
Хэвлэлийнхэн мань эрийг тойрог руугаа гүймтгий гишүүн гэж цоллодог. Тэгж цоллохоос ч аргагүй хэд хэдэн баримт түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас харагдаж байна. Хамгийн том ажил нь гэхэд л Хөвсгөл, Булган Эрдэнэтийг Улаанбаатартай холбосон Шар хөтөлийн замын санхүүжилтийг шийдчихэж. Талдаа 100 гаруй км татуу замаар нийслэл рүү сүнгэнүүлнэ гэдэг хойд бүсийн гурван аймгийнханд мэдээж сайхан боломж.
За тэгээд Эрдэнэтдээ усан бассейнтай цэцэрлэг барьсан, Орхоны бичил бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй зээл олгож олон хүний амьдралыг өөд нь татсан гээд зөндөө баримтыг хэвлэлүүд онцолжээ.
Тойргийнхон нь түүнд “Ер нь бүгдийг хүний төлөө гэсэн хандлага Батлутын хийсэн ажлуудаас мэдрэгддэг” хэмээн ам сайтай байна. Энэ нь ч цаанаа учиртай юм байна. Эрдэнэтийн цэвэр усны эх үүсвэрийг хамгаалахын тулд цэцэрлэгт хүрээлэн барьсан, өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд 500 гаруй иргэнд тоног төхөөрөмж өгсөн гэх мэт ажлаас нь харахад ингэж дүгнэхэд болохгүй юмгүй л санагдлаа.
Мерит зарчмаар УИХ-ын гишүүн болсон тун цөөн гишүүний нэг гэгддэг тэрээр спортод дуртай, урлагт элэгтэй нэгэн гэнэ.