Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт БИЕ ДААН нэр дэвшигч Жанын Ганбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тэрээр СЕХ-г хууль зөрчсөн гэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа юм байна.
Учир нь тэрээр миний бие СЕХ-нд 2024.05.21-ны 08.04 минутанд бүртгүүлснийг СЕХ бүртгэн баталгаажуулж, 01 тоот үнэмлэх олгосон боловч ямар нэгэн учир шалтгаангүйгээр 2024.05.21-ны 14.00 цагт бүртгүүлсэн нэр дэвшигчийг 01-д жагсааж, нэр дэвшигч Жанын Ганбаатарыг 2024.05.24-ний 10.35 цагт бүртгүүлсэн хэмээн 12 дугаарт жагсаасан байна.
Ингэснээрээ мөн бүртгүүлсэн дэс дарааллаар хуулийн дагуу олгогдох ёстой МҮОНТВ –ын 2024.06.25-ны мэтгэлцээн, 2024.06.26-ны нэвтрүүлгийн цаг маргаантай байдалд хүрч, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгогчдод мэдээлэл хүргэх эрх зөрчигдсөн гэж үзсэн байна.
Жанын Ганбаатар зургадугаар сарын 26-нд намуудын дарга нартай мэтгэлцээнд орох ёстой байсан бөгөөд үүнийг тасалдуулахын тулд ийнхүү жагсаалтыг будилуулж байна гэв.
Тэрээр
-Өнөөдөр хэн ч бие даагчид шиг үнэнийг хэлэхгүй байгаа. Яагаад намайг намын дарга нартай мэтгэлцээнд оруулахаас айгаад байгаа юм бэ гэсэн асуултыг СЕХ-нд хандан хэллээ.