×
2024-06-25

Монголын хоёр дахь том хот залуучуудын хэмээх Эрдэнэт бол мэдлэг, технологийн хамгийн их нөөцтэй. Улсдаа төдийгүй дэлхийд гэж яригддаг уулын баяжуулах үйлдвэртэйн хувьд Монголын Цахиурын хөндий болгоё гэсэн зорилго тавиад байгаа. Өдгөөгийн УИХ-ын дарга Д.Батлут Засаг даргаар ажиллаж байхдаа Шинжлэх ухаан, технологийн паркийг анх удаа Эрдэнэтэд байгуулсан

Одоо Эрдэнэтэд  “Үйлдвэрлэл технологийн парк”-ийн эрчим хүч, усан хангамж, төмөр замын дэд бүтцийг байгуулах бүтээн байгуулалтын ажил төслийн 1200 га талбайд ид өрнөж байна. Паркад Зэсийн баяжмал хайлуулж, боловсруулах үйлдвэр,  Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах катодын зэсийн үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр баригдана. “Үйлдвэрлэл технологийн парк” Эрдэнэт төдийгү бүс нутаг, цаашлаад улс орны эдийн засгагт том өгөөжтэй мега төсөл.

Одоогоор Үйлдвэрлэл технологийн паркийн үүтгэл Шинжлэх ухаан технологийн парк төслүүдийг бойжуулдаг инкубаторын үүрэг гүйцэтгэж буй. Цаашилбал, Үйлдвэр технологийн парк байгуулагдсанаар өрх бүр үйлдвэрлэгч байх жинхэнэ суурь  тавигдах юм байна. Зөвхөн Эрдэнэт гэлтгүй том амбици байгаа биз.