×
2024-06-26

Орон нутагт тэр дундаа Орхон аймагт найман жил Засаг даргаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Батлутын амны уншлага шахам болсон үг нь бүсчилсээн хөгжил. Арга ч үгүй юм.

Тэрээр “Бүсчилсэн хөгжлийг бий болгоход юуны өмнө тухайн орон нутгийн бие даасан байдлыг бий болгох хэрэгтэй. Орон нутаг  нийгэм, эдийн засгийн хувьд биеэ даасан байх, баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгох гээд олон асуудлыг шийдвэрлэх эрэлт байсан. Энэ асуудал тодорхой хүрээнд шийдлээ олоогүй байсан учраас  иргэд хот бараадсаар байгаа юм.

Нийслэл болоод том суурингуудыг бараадаж буй иргэдийн урсгалыг буруутгах аргагүй. Орхон аймагт л гэхэд жилд дунджаар 2500 хүн шилжин ирж мөн тооны хүн Улаанбаатар болон бусад аймаг, орон нутаг руу шилжсэн тоо бий.  Тэд ажилд орох, амьдралынхаа нөхцөлийг сайжруулах, сайн боловсрол эзэмших, эрүүл мэндийн илүү чанартай, олон төрлийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн гишүүдээ дэмжих, садан төрлөө бараадах зорилгоор шилжиж байгаа.

Хүн амын төвлөрөл нийслэл болоод том суурингууд  руу чиглэж буйг хүчээр хязгаарлах боломжгүй. Харин  орон нутгийг хөгжүүлсэн төрийн оновчтой зөв бодлогыг тууштай, үе шаттай хэрэгжүүлж байж энэ урсгал зүй жамаараа саарна. Иймд орон нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд зогсохгүй мах сүү, арьс ширийг нь боловсруулах үйлдвэр байгуулах шаардлага бий. Энэ үйлдвэрүүд том байх албагүй. Жижиг дунд гэж төлөвлөх нь ч зөв шийдэл биш. Том болоод жижиг, дунд үйлдвэрлэл жамаараа хөгжөөд явах нь тодорхой. Орон нутгийн  бүх иргэнд өгөөж хүртээе гэвэл мал аж ахуй дагасан өрхийн үйлдвэрлэл рүү шилжих ёстой” хэмээсэн түүний үг биелэлээ олж эхэлж буй. Амжилт хүсье.