Хэн: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Хэзээ: 2023.06.28
Хаана: БНХАУ. Бээжин хот
Юу : БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв.
Нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайн төв хэсэгт байрлах Хятадын Ардын баатруудын хөшөөг 1958 онд босгосон бөгөөд шинэ Хятад улсыг байгуулах, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө амь насаа зориулсан баатруудын гэгээн дурсгалд зориулж бүтээжээ.