×
2024-05-27

Хүнсний 4-ийн уулзвараас ШУТИС хүртэлх замыг хаана

Нийслэлийн хэмжээнд замын засвар, шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 28-ны 04:00 цагаас тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон хэвтээ тэмдэглэгээг хийнэ.